"Их Дельта Инженеринг" ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Манай Дельта багийнхан эрчим хүч, процессийн автоматжуулалт, холбоо дохиолол, халаалт агаар сэлгэлт, гадаад худалдаа, зураг төсөл боловсруулалт, хөргөлтийн системийн угсралт зэрэг чиглэлээр инженерингийн мэдлэгт суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд эрчим хүч, цэвэрлэх байгууламж, хүнсний болон төрөл бүрийн үйлдвэр, агуулах, эмнэлэг, оффисын барилга гэх мэт обьектуудад мэдлэг туршлагаа шингээн олон төслүүдийг амжилттай дуусгаж, захиалагч байгууллагуудынхаа итгэлийг хүлээсээр ирсэн юм.